|
Хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт амжилттай болж өнгөрлөө. |
![]() Улаанбаатар зочид буудалын Хөх асарт 11 сарын 1-ний өдөрт Увс аймгийн Өмнөговь сумын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт болж ная гаруй зочид төлөөлөгчид оролцон нэг тэрбум есөн сая төгрөгийн хөрөнгийг бэлэн мөнгө болон эд материалын хэлбэрээр төрөлх нутагтаа хөрөнгө оруулахаар нэгэн сэтгэлийн үзүүрт "Юугаа ч харамлаагүй нутаг минь" чулга уулзалтад оролцон асар том хувь нэмэр оруулцгаалаа. Уг чуулга уулзалтад оролцсон Их Хурлын гишүүн Төсвийн байнгын хорооны дарга Чимидийн Хүрэлбаатар, Ерөнхий сайдын асаны ахлах зөвлөх Б. Эрдэнэсүрэн, Нутгийн зөвлөлийн дарга Б. Төмөрчулуун, Сумын засаг дарга Д.Даваасүрэн, Мерси Корпс-ийн төлөөлөгчид зэрэг хүмүүс болон албан байгууллагын дэмжлэгтэйгээр ерөнхий зохион байгуулагч МУИС-ийн багш Батаагийн Лхагвасүрэн, Гаалийн Ерөнхий Газарын программист Сэрчиний Үүрцайх, Төмөрзамын вагон депогийн инженер Даваасамбуугийн Түмэнжаргал нар амжилттай зохион байгуулж өнгөрүүлээ. Уг чуулга уулзалтын тухай дэлгэрэнгүй материал болон видео бичлэгийг бид та бүхэнд тун удахгүй сайтаараа дамжуулан хүргэх болно.
ХУРАЛДААНЫ ТУХАЙ ДЭЛГЭРЭНГҮЙГ ДООРХ АТТАСHE-ААС ТАТАЖ АВЧ ҮЗНЭ ҮҮ
Хуралд оролцсон хүмүүсийн нэрсийн жагсаалт
Хурлын тухай дэлгэрэнгүй танилцуулга
Хурлын тайлан мэдээлэл
|
|
|