Хөтөлбөрийн хувийн дугаар, нэр Д/д Төсөл, үйл ажиллагааны хувийн дугаар, нэр
Хөтөлбөр 1.1.1. Мал сүргийн зохистой харьцааг хангасан сүргийн бүтэц бий болгон малын өсөлтийг тогтвортой хангах
1 1.1.1.1. Мал сүргийг бэлчээрийн даацанд тохируулан өсгөж, тэнцвэртэй зохистой харьцааг бий болгох
2 1.1.1.2. Хонийг Баяд үүлдрээр, ямааг Өлгийн улаан омгоор сайжруулан цөм сүрэг бүрдүүлж, үржлийн хээлтүүлэгч бойжуулах
3 1.1.1.3. Мал эмнэлэг, үржлийн нэгжийн чадавхийг сайжруулах, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэн мал сүргийг
эрүүлжүүлэх, халдваргүйжүүлэх
4 1.1.1.4. Малын эмийн санг тогтвортой ажиллуулах
5 1.1.1.5. Малчдын бүлэг байгуулж, бэлчээрийг хуваарьтай ашиглуулах
6 1.1.1.6. Малын тэжээлийн нөөц бий болгох, байгалийн гамшиг эрсдлээс хамгаалах
7 1.1.1.7. Бэлчээрийн усан хангамжийг сайжруулах, бэлчээр ашиглалтыг нэмэгдүүлэх
8 1.1.1.8. Сум дундын отрын бүс нутаг бий болгох, ашиглах
Хөтөлбөр 1.1.2. Мал аж ахуйн үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх, удмын санг хамгаалах
9 1.1.2.1. Өндөр ашиг шимтэй үржлийн мал, үр худалдан авчирч үржилд ашиглах, үнээнд зохиомол хээлтүүлэг хийх арга хэмжээг
зохион байгуулах
10 1.1.2.2. Мал аж ахуйн фермерийг хөгжүүлэх
11 1.1.2.3. Баг бүрт загвар малчин өрх бий болгох, эрчимжсэн мал аж ахуйн сургалтууд зохион байгуулах
12 1.1.2.4. Сумын малчдын чуулга уулзалтыг зохион байгуулж хэвших
13 1.1.2.5. Гахай, шувуу, зөгий зэрэг аж ахуйг хөгжүүлэх санаачлагыг дэмжих
14 1.1.2.6. Бүс, аймгийн гойд ашиг шимт малын үзэсгэлэн худалдаануудад оролцох, үржлийн малаар өөрийн сумын малчдыг хангах
15 1.1.1.7. Мал сүргийг эрсдлээс хамгаалах даатгалд бүрэн хамруулах, гэмт халдлагаас сэргийлэх
Хөтөлбөр 1.2.1. Хүнсний ногоо, малын тэжээлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх
16 1.2.1.1. Өрхийн тариалалтыг дэмжих, хүлэмж, хамгаалагдсан хөрсний аж ахуйг хөгжүүлэх
17 1.2.1.2. Хар хагийн услалтын системийг сэргээх, Улаан үзүүрт услалтын тоног төхөөрөмж суурилуулж усалгаатай тариалангийн
талбайг нэмэгдүүлэх
18 1.2.1.3. Газар тариалангийн техник, тоног төхөөрөмжийн хангамжийг нэмэгдүүлэх
19 1.2.1.4. Малын тэжээлийн ургамал, олон наст ургамлын тариалалтыг дэмжих
Хөтөлбөр 1.2.2. Хүнсний ногооны хадгалалт, боловсруулалт, борлуулалтыг сайжруулан сумын хэрэгцээг хангах
20 1.2.2.1. Хүнсний ногоо хадгалах зоорины хүчин чадлыг нэмэгдүүлэх
21 1.2.2.2. Хүнсний ногоо боловсруулах технологи нэвтрүүлэх
22 1.2.2.3. Хүнсний ногоог зах зээлд борлуулах сүлжээг бий болгон ашиглах
Хөтөлбөр 2.1.1. Барилгын материалын түүхий эдийн нөөцийг судлан тогтоох
23 2.1.1.1. Түүхий эдийн нөөцийг тогтоож, ашиглалтын нөхцөлийг тодорхойлох
24 2.1.1.2. Үйлдвэрлэл зохион байгуулах техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах
Хөтөлбөр 2.1.2. Зах зээлийн эрэлтэд нийцсэн барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх
25 2.1.2.1. Ханын материалын үйлдвэр ашиглалтанд оруулах
26 2.1.2.2. Шохойн чулуу, шороон будаг боловсруулах цех ажиллуулах
Хөтөлбөр 2.2.1.Орон нутгийн нөөц түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх
27 2.2.1.1. Хонь, тэмээний ноос болон ноолуур угаах, самнах жижиг үйлдвэр байгуулах
28 2.2.1.2. Арьс шир, боловсруулах цех байгуулах
29 2.2.1.3. Эсгийний үйлдвэрлэлийг өргөтгөн зохион байгуулах
30 2.2.1.4. Шахмал түлшний үйлдвэрлэлийг хөгжүүлэх
31 2.2.1.5. Жижиг, дунд үйлдвэрийн бүсийн инкубаци төвийг байгуулах
Хөтөлбөр 2.2.2. Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг зохион байгуулж, хангамжийг сайжруулах
32 2.2.2.1. Сүү, сүүн бүтээгдэхүүний цех байгуулах
33 2.2.2.2. Мах боловсруулах цех байгуулах (хиам, өлөн г.м)
34 2.2.2.3. Талх, нарийн боовны үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх
35 2.2.2.4. Уламжлалт аргаар болон цех байгуулах замаар арвайн гурилын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх
36 2.2.2.5. Нутгийн рашаан усыг савлах цех байгуулах, зах зээлд нийлүүлэх
37 2.2.2.6. Хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодлын цех бий болгох
Хөтөлбөр 2.3.1. Ахуйн үйлчилгээг сэргээх, зарим төрлийн барааны үйлдвэрлэл зохион байгуулах
38 2.3.1.1. Туршлагатай ажилчдаа түшиглэн оёдлын нөхөрлөл, цех байгуулах
39 2.3.1.2. Бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, орчин үеийн шаардлагад нийцсэн цагаан ултай гутал, ботинк үйлдвэрлэх
40 2.3.1.3. Мод, модон эдлэлийн цехийн тоог нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах
41 2.3.1.4. Үсчин, гоо сайхан, гэрэл зурагчин, халуун ус, сауны үйлчилгээг бий болгох, өргөжүүлэх
42 2.3.1.5. Хими цэвэрлэгээ, гэр ахуйн цахилгаан хэрэгслэл, компьютер, техник тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний цэг
салбарыг бий болгох, нэмэгдүүлэх
43 2.3.1.6. Гэр ахуйн төмөр эдлэл хийх цех байгуулах
44 2.3.1.7. Сэргээн засварлах үйлчилгээ (гутал засвар, будаг)зохион байгуулж хэрэгжүүлэх
45 2.3.1.8. Зочид буудлын үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлж, стандартад хүргэх
46 2.3.1.9. Сум, багийн төвүүдийг халуун устай болгох
47 2.3.1.10. Авто засвар, угаалгын газар ажиллуулах
Хөтөлбөр 2.3.2. Худалдааны үйлчилгээг өргөтгөх
48 2.3.2.1. Бөөний худалдааны сум дундын сүлжээ бий болгох
49 2.3.2.2. ХАА-н бүтээгдэхүүний төрөлжсөн захтай болох
Хөтөлбөр 3.1.1. Ашигт малтмалын нөөц тогтоолгох
50 3.1.1.1. Хар шанага, Туулайн хар, Цахир хошуу, Сүүжийн шороон будаг, шохойн чулуу, давсны нөөц тогтоолгох
51 3.1.1.2. Яварын уурхайн нүүрсний нөөц, илчлэгийг тогтоолгож, ашиглалтын техник эдийн засгийн нөхцөл, үндэслэлийг
боловсруулах
Хөтөлбөр 3.1.2. Ашигт малтмалын ордуудыг ашиглах
52 3.1.2.1. Малын эрдэс тэжээлийн үйлдвэрийг байгуулах
53 3.1.2.2. Яварын нүүрсний уурхайг далд аргаар ашиглах асуудлыг судлан шийдвэрлэх
Хөтөлбөр 3.2.1. Мэдээ, мэдээллийн чанар хүртээмжийг дээшлүүлэх
54 3.2.1.1. Багийн төвүүдийг холбоожуулах
55 3.2.1.2. Олон сувгийн кабелийн болон орон нутгийн телевиз, FM -ийн сувагтай болох
56 3.2.1.3. Өрх бүрийг компьютержүүлэх
Хөтөлбөр 3.2.2. Интернет үйлчилгээг нэвтрүүлэх
57 3.2.2.1. Сумын веб хуудсыг интернетед байрлуулах
58 3.2.2.2. Интернет хэрэглэгчдийн тоог нэмэгдүүлж, интернет кафе нээн ажиллуулах
Хөтөлбөр 3.3.1. Сумын төвийн сүлжээний алдагдлыг бууруулах
59 3.3.1.1. Сумын төвийн 04-ийн шугамыг шинэчлэх
60 3.3.1.2. Байгууллага, айл өрхийн тоолуурыг тоон системд шилжүүлэх
Хөтөлбөр 3.3.2. Баг, малчин өрхийг эрчим хүчээр хангах
61 3.3.2.1. Салхины эрчим хүчийг ашиглах
62 3.3.2.2.Сэргээгдэх эрчим хүчний засварын газар нээж ажиллуулах
63 3.3.2. 3. Баянгол, Холбоо багийн төвүүдийг эрчим хүчний нэгдсэн системд холбох
Хөтөлбөр 3.4.1. Сайжруулсан болон хатуу хучилттай зам, гүүр барих
64 3.4.1.1. Сумын төвөөс Яварын уурхай хүртэл сайжруулсан зам тавих
65 3.4.1.2. Өлгий сумтай хатуу хучилттай замаар холбогдох
66 3.4.1.3. Сумын төвийн төв гудамжинд хатуу хучилттай зам барих
67 3.4.1.4. Намирын гол дээр 25 тн-ын даацын модон гүүр барих
Хөтөлбөр 3.4.2. Орон нутгийн чанартай замыг засах, тэмдэгжүүлэх
68 3.4.2.1. Сумын нутаг дэвсгэр дэх замын шаардлагатай хэсэгт замын тэмдэгжүүлэлт тавих
69 3.4.2.2. Улиастын шилийн замыг засах
Хөтөлбөр 3.5.1. Төрийн болон ААНБ, айл өрхийг төвлөрсөн шугам сүлжээнд холбох
70 3.5.1.1. Дулаан, цэвэр, бохир усны сүлжээг байгуулж, байгууллага, ААНБ-ыг холбох
71 3.5.1.2. Айл өрхийг дулаан, цэвэр, бохир усны сүлжээнд холбох
Хөтөлбөр 3.5.2. Сумын төвийн тохижилт, өнгө үзэмжийг сайжруулах
72 3.5.2.1. Гудамжны ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлж 100 га-д хүргэх
73 3.5.2.2. Сумын төвд явган хүний зам тавих
74 3.5.2.3. Сумын төвийн гудамж, айл өрхийг гэрэлтүүлэгтэй болгох
75 3.5.2.4. Сумын төвд замын гэрлэн дохио тавих
76 3.5.2.5. Нийтийн зориулалтын орон сууц барих
77 3.5.2.6. Сумын төвийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах
Хөтөлбөр 4.1.1. Өрх хүн амын тогтвортой өсөлтийг хангах
78 4.1.1.1. Эх, хүүхэд залуу гэр бүлийг дэмжих сумын сан бий болгох, ашиглаж хэвших
79 4.1.1.2. Хүн амын нөхөн үржихүйн боловсролыг сайжруулж, мэдээлэл зөвөлгөө өгөх төвийг ажиллуулах
80 4.1.1.3. Шинэ ажлын байрыг нэмэгдүүлж хүн амын хөдөлмөр эрхлэлтийг хангах
Хөтөлбөр 4.1.2. Шилжилт, хөдөлгөөнийг бууруулж хүн амыг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг хангах
81 4.1.2.1.Орон нутагт шинээр ирж ажиллах мэргэжилтэй боловсон хүчинд дэмжлэг үзүүлдэг тогтолцоо бий болгох
82 4.1.2.2. Ерөнхий боловсролын сургууль төгсөж байгаа сурагчдыг гадаад, дотоодын их дээд сургуульд суралцуулахад дэмжлэг
үзүүлж байх сумын тогтолцоог бий болгох
Хөтөлбөр 4.1.3. Хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах
83 4.1.3.1. Хүүхдийн хөгжил хамгаалал сумын хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх
84 4.1.3.2. Сургуулиудын нийгмийн ажилтнуудыг мэргэшүүлэх
85 4.1.3.3. Бүсийн сумдын хэмжээнд хүүхдийн урлаг, спортын их наадам зохион байгуулж байх
86 4.1.4.1. Өв уламжлалаа хадгалж үр хүүхдээ өв тэгш хүмүүжүүлсэн шилдэг гэр бүлүүдийг шалгаруулж алдаршуулан залуу хойч
үед сурталчлах
87 4.1.4.2. Амьжиргааны баталгаажих доод түвшингээс доогуур орлоготой өрхүүдийн нэгдсэн судалгааг гаргаж тэдэнд дэмжлэг
үзүүлэх тогтолцоог бий болгох
Хөтөлбөр 4.1.5. Хүн амын хүнсний баталгаат байдлыг хангах
88 4.1.5.1.Хүн амд эрүүл хүнсний хэрэглээний талаархи мэдлэгийг дээшлүүлэх сургалт сурталчилгааг өргөжүүлэх
89 4.1.5.2. Хүн амыг иоджуулсан давс болон эрдэс тэжээллэг, эрүүл хүнсээр хангах бодлого боловсруулж хэрэгжүүлэх
90 4.1.5.3. Хүн амын архи тамхины хэрэглээг багасгахад чиглэгдсэн сургалт сурталчилгааг нэмэгдүүлж эрүүл аж төрөх дадал
хэвшилд сургах
91 4.1.5.4.Хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангах сумын бодлого боловсруулж хэрэгжүүлэх
Хөтөлбөр 4.2.1. Сумын хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх
92 4.2.1.1. Ажлын байр шинээр бий болгосон аж ахуй нэгж, үйлдвэрүүдийг урамшуулах дэмжих
93 4.2.1.2. Хөдөөд өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх дэс дараатай арга хэмжээ авах
94 4.2.1.3. Сайн дурын үндсэн дээр хөдөлмөр хөрөнгөө нэгтгэн хоршоо, фермерийн аж ахуй, нөхөрлөл байгуулахыг дэмжих
95 4.2.1.4. Бага орлоготой иргэдийг төсөл хөтөлбөрт хамруулах замаар газар тариалан эрхлэх, зам барилгын энгийн ажил гүйцэтгэх
дэмжлэг үзүүлэх
96 4.2.1.5. Малгүй болсон иргэдийг хувиараа хөдөлмөр эрхлэх санал санаачлагыг дэмжиж гэрээ түрээсээр мал маллуулах
97 4.2.1.6. Нийтийг хамарсан ажилд хөдөлмөр эрхлээгүй залуучууд, нийгмийн эмзэг бүлгийн иргэдийг хамруулах замаар ажлын түр
байрыг нэмэгдүүлэх
Хөтөлбөр 4.2.2. Иргэдийн мэргэжлийн боловсролыг дээшлүүлэх
98 4.2.2.1. Мэргэжлийн ур чадварын түвшинг дээшлүүлэхэд чиглэсэн сургалтуудыг зохион байгуулах
99 4.2.2.3. Мэргэжил боловсрол эзэмшихэд нь эдийн засгийн дэмжлэг үзүүлэх
Хөтөлбөр 4.2.4. Сумын хүн амын нийгмийн хамгааллыг сайжруулах
100 4.2.4.1. Нийгмийн даатгалд хамрагдах хүрээг нэмэгдүүлж тэтгэвэр, суурь даатгалд хүн амыг өргөн хамруулах
101 4.2.4.2. Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг нийгмийн даатгалд хамруулахад чиглэсэн сургалт, сурталчилгааг өргөтгөх
102 4.2.4.3. Нийгмийн эмзэг бүлэг, ахмадуудад чиглэсэн нийгмийн халамжийн сумын бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх
103 4.2.4.4. Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээг нэмэгдүүлэх
Хөтөлбөр 4.3.1.Эмнэлгийн үйлчилгээний хүрээг өргөтгөн бүсийн хэмжээнд явуулах зохион байгуулалт хийж, мэргэжлийн боловсон хүчнээр бэхжүүлэх
104 4.3.1.1.Эмнэлгийн хүчин чадлыг нэмэгдүүлж, сум дундын эмнэлэг болгох
105 4.3.1.2.Эх нялхсын бүсийн төрөлжсөн эмнэлэг байгуулах
106 4.3.1.3.Иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, сургалт мэдээллийг тогтмолжуулах
107 4.3.1.4.Шаардлагатай нарийн мэргэжлийн боловсон хүчнийг давтан сургах, мэргэшүүлэх
108 4.3.1.5.Эмнэлгийн эмч ажилчдын нийгмийн хамгаалал, тогтвор сууршилтай ажиллахад дэмжлэг үзүүлэх
109 4.3.1.6.Эмийн эргэлтийн сангийн үр ашгийг сайжруулах, бие даан ажиллуулах
Хөтөлбөр 4.3.2. Эмчилгээ, оношлогооны шинэ техник, технологи нэвтрүүлэх
110 4.3.2.1. Оношлогоо, эмчилгээний шинэ технологи нэвтрүүлэх (нэгдсэн 3- р эмнэлэгтэй холбогдож зайн оношлогоо хийдэг болох)
111 4.3.2.2. Эмнэлгийн барилга байгууламжийг засварлан тохижуулах, биохими, рентген, зүрхний бичлэгийн аппарат, төрөх, нярайн
тусламжийн багаж зэрэг тоног төхөөрөмжөөр хангах
112 4.3.2.3. Эмийн бус эмчилгээний кабинетийн үйлчилгээ нэвтрүүлэх
Хөтөлбөр 4.4.1. Чадварлаг боловсон хүчин, сайн менежмент
113 4.4.1.2. Математик –Англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай бүсийн төв сургууль болох
114 4.4.1.3. Багш нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, шинээр багш бэлтгэх сумын сан байгуулах
115 4.4.1.4. Сургалтанд шинэлэг арга барил нэвтрүүлэх орон нутгийн санаачлага өрсөлдөөнийг урамшуулах тогтолцоог бий болгох
116 4.4.1.5. Баруун бүсийн сумдын “Хөдөлмөр эрхлэлтийн боловсролын төв”-ийг мэргэжлийн багшаар хангах мэргэшүүлэх, сургалтын
төрлийг нэмэгдүүлэх
Хөтөлбөр 4.4.2. Сургалтын тохилог орчин
117 4.4.2.1. Сургуулиудын байрны дулаан хангамжийг сайжруулах, дотуур байр барих, цэвэр бохир усны байгууламжийг барих
118 4.4.2.2. Сургуулиудыг интернетийн сүлжээнд холбох, цахим сургалтын орчинг бүрдүүлэх, төрөлжсөн кабинетүүдийг шинээр
байгуулах
Хөтөлбөр 4.4.3. Хүүхдийн олон талт хүмүүжил, мэргэжлийн боловсрол
119 4.4.3.1. Сурагчдын дунд зохиох олон талт хүмүүжлийн ажлыг өргөтгөх, мэргэжлийн боловсролын ажлыг сайжруулах, сурагчдын
өөрөө удирдах байгууллагын ажиллагаа санаачлагыг дэмжих
120 4.4.3.2. Сургууль-эцэг эх-сурагч гурвалсан холбоог бий болгон дотоодын хяналтыг сайжруулах
121 4.4.3.3.Сургууль төгсөгчдийн холбоо байгуулж ажиллуулах
Хөтөлбөр 4.5.1.Бага насны бүх хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах
122 4.5.1.1. Сургалтын байрны өргөтгөл хийх, цэвэр усны өөрийн эх үүсвэртэй болгох
123 4.5.1.2. Шинэ технологи нэвтрүүлж шавь төвтэй сургалтын арга зүйн орчинг бий болгох
Хөтөлбөр 4.5.2. Цэцэрлэгийн чадавхийг сайжруулах
124 4.5.2.1. Ур чадвартай багшийг дадлагажуулан, сургалтанд хамруулах
125 4.5.2.2. Сургалтын шилдэг арга, туршлага судлан нэвтрүүлэх
126 4.5.2.3. Нүүдлийн гэр цэцэрлэгийг ажиллуулах нөхцөл бололцоог бүрдүүлэх
127 4.5.2.4. Туслах аж ахуйг хөгжүүлэх
Хөтөлбөр 4.6.1. Үйлчлүүлэгчдийн таашаалд нийцсэн үйлчилгээний орчныг бүрдүүлэх
128 4.6.1.1. Музей, номын сангийн зориулалтын байртай болгох, тохижуулах
129 4.6.1.2. Чадварлаг боловсон хүчнээр хангах
130 4.6.1.3. Иргэдийн авьяас чадварыг нээх, дэмжин хөгжүүлэх
Хөтөлбөр 4.6.2.Урлаг соёлын үйлчилгээг нийтэд чанар хүртээмжтэй хүргэх
131 4.6.2.1.Соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдэд ойртуулах, цахим номын сангийн үйлчилгээ нэвтрүүлэх
132 4.6.2.2. Музейн сан хөмрөгийг баяжуулах, үзмэр шинээр худалдан авах
133 4.6.2.3. Соёлын иж бүрэн нүүдлийн үйлчилгээг зохион байгуулах
134 4.6.2.4. Түүх соёлын өв, үл хөдлөх зарим дурсгалыг мэдээллийн санд бүртгэх, хамгаалах, сэргээн засварлах
Хөтөлбөр 4.7.1. Гадаад худалдааг хөгжүүлэх
135 4.7.1.1. ОХУ, БНХАУ-тай Ярант, Цагааннуур, Хандгайтын боомтоор гадаад худалдаа хөгжүүлэх
136 4.7.1.2. Цагааннуурын боомт, чөлөөт бүсийн үйл ажиллагаанд оролцож идэвхтэй хамтран ажиллах
Хөтөлбөр 4.7.2. Түншийн харилцаа хөгжүүлэх
137 4.7.2.1. Гадаадын зарим орны мужуудтай шефийн холбоо тогтоож, харилцан туршлага солилцох, хамтран ажиллах гэрээ, хэлцэл
хийх
138 4.7.2.2. Суманд гадаадын хөрөнгө оруулалтыг татах маркетингийн иж бүрэн бодлого хэрэгжүүлэх
Хөтөлбөр 4.8.1.Аялал жуулчлалыг хөгжүүлэх
139 4.8.1.1. Жуулчны суурин болон нүүдлийн бааз байгуулах, үндэсний болон бүсийн сүлжээнд холбогдох нөхцөлийг бүрдүүлэх
140 4.8.1.2. Алтанхөхий, Яргайтын орчныг хамарсан дотоодын маршрут тогтоож ашиглах
Хөтөлбөр 4.8.2. Амралт, сувиллын газар хөгжүүлэх
141 4.8.2.1. Ногоон цэгээний рашааныг түшиглэн амралт, сувиллыг ажиллуулах
142 4.8.2.2. Хүүхдийн зуслан байгуулах
Хөтөлбөр 5.1.1.Усны эх булгийг хамгаалах
143 5.1.1.1. Гадаргын болон гүний усны тооллого, бүртгэлийг нарийвчлан гаргаж мэдээллийн сумын сантай болох
144 5.1.1.2 . Усны бохирдол, зохисгүй ашиглалтыг хязгаарлах
Хөтөлбөр 5.1.2. Ус, усан хангамжийг нэмэгдүүлэх
145 5.1.2.1. Усны нөөцийн хайгуул хийлгэн шинээр уст цэг тогтоох
146 5.1.2.2. Булаг шанднуудын эхийг моджуулах, хамгаалах, шаардлагатайг орон нутгийн хамгаалалтанд авах
147 5.1.2.3. Гантай, хуурайшилттай нутагт, үүл буудаж бороо оруулах замаар цөлжилтийг багасгах, бэлчээрийн ургацыг нэмэгдүүлэх
148 5.1.2.4. Ховд голын голдрилийн өөрчлөлтийн шалтгааныг тодруулж, хэвийн байдалд эргүүлэн оруулах асуудлыг сав газрын
зөвлөлтэй хамтран шийдвэрлэх
Хөтөлбөр 5.2.1. Газар, газрын хэвлийн баялгийг зүй зохистой ашиглаж экологийн тэнцвэрт орчин бүрэлдүүлэх
149 5.2.1.1 Бэлчээрийн менежментийн төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх
150 5.2.1.2 Газар эзэмшиж авсан иргэн, ААНБ-д газрын тодорхой хувийг ногоон байгууламжтай болгох
151 5.2.1.3 Ашигт малтмалын ашиглалт, хайгуулын ажлын өмнө байгаль, орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэсэн
байдалд хяналт тавьж, техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн төлөвлөгөөг чанд мөрдүүлж хэвшүүлэх
Хөтөлбөр 5.2.2. Цөлжилттэй тэмцэх арга хэмжээг идэвхжүүлж, цөлжсөн талбайн хэмжээг багасгах
152 5.2.2.1. Цөлжилт, элсний нүүдэлтэй тэмцэх арга хэмжээ авч ойн зурвас бий болгох, зохицсон модлог ургамал тариалах ажлыг үе
шаттай зохион байгуулах
153 5.2.2.2. Сум, багийн төвийн ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн иргэн, байгууллагыг дэмжиж урамшуулал бий болгох
Хөтөлбөр 5.3.1. Агаар, газар, усны бохирдлыг багасгаж, дэвшилтэт технологи нэвтрүүлэх
154 5.3.1.1. Бүрэн шаталттай зуух, цахилгаан халаагуурын ашиглалтыг нэмэгдүүлэх
155 5.3.1.2. Хийн түлш ашиглах боломжийг судлаж, хэрэглээг нэмэгдүүлэх
156 5.3.1.3. Орон нутгийн нөөцөд тулгуурлан био түлш гаргах боломжийг судлан нэвтрүүлэх
157 5.3.1.5. Хог, хаягдлыг зайлуулах зориулалтын машинтай болох
158 5.3.1.6. Сумын төвийн хогийн цэгийг тохижуулах, хур хогийг булж дарах
159 5.3.1.7. Хог хаягдлыг цуглуулах, ялган ангилах, дахин боловсруулах, эргүүлж ашиглах боломжийг судлан шийдвэрлэх
Хөтөлбөр 5.4.1. Ой, ургамлын ургах нөхцөлийг сайжруулах, хамгаалах, нөхөн сэргээх
160 5.4.1.1 Ховд голын ой, зэрлэг чацарганы төглийг тэнд нутагладаг ард иргэдэд хариуцуулж нөхөн сэргээлт хийх замаар ойтой
талбайн хэмжээг нэмэгдүүлэх
161 5.4.1.2 Мод, харгана, шавгийг түлшинд ашиглахыг багасгах үүний тулд хорголон зуух, шатдаг хий, нарны энерги зэрэг дэвшилт
технологи хэрэглэх талаар ард иргэдэд сурталчлах
162 5.4.1.3. Ард, иргэдийн оролцоо үүсгэл, санаачлагад тулгуурлан сумын төв, Намирын голын хөвөө зэрэг боломжтой зарим газарт ой,
чацарганы зурвас төгөл, байгуулах, иргэдэд гэрээгээр эзэмшүүлэх
163 5.4.1.4. Ойн плантац байгуулах, тарьц, мод үржүүлгийн газрыг өргөтгөх
Хөтөлбөр 5.4.2. Ан амьтан, биологийн төрөл зүйлийг хамгаалах
164 5.4.2.1. Ан амьтныг хамгаалах хайрлах үзэл бодлыг хүүхэд залуучуудад төлөвшүүлэх, сургалт сурталчилгааг зохион байгуулах
165 5.4.2.2. Ан амьтан, биологийн төрөл зүйлийг хамгаалах нөхөрлөл байгуулж ажиллах
Хөтөлбөр 6.1.1. Төрийн албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх
166 6.1.1.1. Орон нутагт шаардагдаж буй төрийн захиргааны албан хаагчдын судалгаа гаргаж, гэрээ болон захиалгаар сургах
167 6.1.1.2. Аймаг, бүсийн хэмжээнд төрийн захиргааны албан хаагчдын дунд сургалт, туршлага солилцох уулзалт зохион явуулах,
байнгын түншийн харилцаатай хамтран ажиллах
168 6.1.1.3. Сумын ИТХ-ын өдөрлөгийг жил бүр хийж хэвшүүлэх
Хөтөлбөр 6.1.2. Эрх зүйн мэдээлэл, лавлагааны сан бүрдүүлж, иргэд байгууллагуудад мэдээлэл шуурхай хүргэх тогтолцоог бүрдүүлэх
169 6.1.2.1. ИТХ , Тамгын газрын мэдээллийн цахим самбартай болох, мэдээллийг шуурхай хүргэх
170 6.1.2.2. Сумын ЗДТГ-ыг интернет мэдээллийн сүлжээнд холбох
171 6.1.2.3. Төрийн байгууллагуудын сул орон тоо, томилгоог олон нийтэд ил тод болгох нийтэд зарлан мэдээлэх арга хэмжээ авах
172 6.1.2.4. Иргэд, олон нийтэд төр, ААНБ-н тайланг тавиулж эргэх холбоотой ажиллах
Хөтөлбөр 6.1.3. Төрийн албан хаагчдын ажиллах, амьдрах таатай нөхцөл, орчныг бүрдүүлэх
173 6.1.3.1. Төрийн албан хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулах
174 6.1.3.2. Төсвийн байгууллага бүр ажиллагсдынхаа нийгмийн баталгаа хангах төсөл боловсруулж хэрэгжүүлэх
Хөтөлбөр 6.2.1. Иргэдийн эрүүл мэнд, өмчийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх
175 6.2.1.1. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох явдлыг таслан зогсоох, суманд ЗДТГ-г түшиглэн тээврийн хэрэгслийг түр
саатуулан байршуулах газрыг байгуулах
176 6.2.1.2. Архинд донтох өвчтэй хүмүүсийн судалгааг гаргаж сайн дурын болон албадан эмчилгээнд хамруулах ажлыг зохион
байгуулах
Хөтөлбөр 6.2.2. Гэмт хэрэгтэй тэмцэх түүний дотроос малын болон орон байрны хулгайн гэмт хэргийн илрүүлэлтийг сайжруулах
177 6.2.2.1. Малын хулгайн болон бусад гэмт хэргийн талаар бодитой мэдээлэл өгсөн иргэнд мөнгөн урамшуулал олгох
178 6.2.2.2. Сайн дурын үндсэн дээр малчны нөхөрлөл, бүлэг үүсгэх хөдөлгөөнийг дэмжиж малын хулгай, бусад гэмт хэрэгтэй хамтран
тэмцэх
Хөтөлбөр 6.3.1. Төрийн ба төрийн бус байгууллагын түншлэлийг бий болгох, бэхжүүлэх
179 6.3.1.1. Төрийн байгууллага,төрийн бус байгууллагууд, түүний төлөөлөлтэй нийгмийн хөгжлийн асуудлаар хамтын ажиллагаа,
түншлэлийн гэрээ байгуулан ажиллах, тэгш оролцоог хангах
180 6.3.1.2. Төрийн байгууллагын төсөв, түүний гүйцэтгэл, үр дүнгийн хяналтанд төрийн бус байгууллага, иргэний нийгмийн оролцоог
хангах
181 6.3.1.3. Байгаль, ой хамгаалах нөхөрлөл, газар, бэлчээр, ус хамтран эзэмших иргэдийн нөхөрлөл, малчдын бүлгийн үүсгэл
санаачлага, үйл ажиллагааг төрийн зүгээс дэмжиж байх
Хөтөлбөр 6.3.2. Төрийн байгууллага, бизнесийн түншлэл, хамтын ажиллагааг төгөлдөршүүлэх
182 6.3.2.1. Сум орон нутагт зах зээл, үйлдвэрлэлийг хөгжүүлэх асуудлаар сумын ИТХ, Засаг даргын Тамгын газар тодорхой чиглэл
бодлогоор хоршоо, бизнесийн үйл ажиллагааг дэмжих
183 6.3.2.2. Бизнес эрхлэгчдийг стратеги төлөвлөгөөний хүрээний тендерт шалгаруулах, төсөл, хөтөлбөрт оролцуулах асуудалд ил тод,
шудрага, тэгшээр хандаж, дүнг нийтэд мэдээлж байх